Гэнэтийн, урьдчилан төлөвлөөгүй ч юм уу, эсвэл байнгын тааламжгүй үйл явдлын нөлөөллөөс болж сэтгэл санаа, бие махбодийн хувьд хямралд орохыг стресс гэж нэрлэдэг. Энэ нь далд түгшүүр, тайван бус байдал, тулгамдсан асуудлууд, эцэг эх, ах дүү, найз нөхөдтэй холбоотой олон сэдвийн үр дүнд бий болсон таагүй дүр зураг юм. Стресс нь дотор талаас, өөрөөр хэлбэл сэтгэл зүйн зүгээс үзүүлж буй дарамт, шахалтын мэдрэмж юм. Хүн бүхэн амьдрал минь тайван сайхан, сэтгэл хангалуун, олон найз нөхөдтэй байхсан гэж хүсдэг. Гэвч амьдрал санаснаар болдоггүй нь харамсалтай. Ялангуяа өсвөр насныхны амьдрал стрессээ...