11A
2012-05-23
Шинэ Жилээр Шулмас болоод ирэв дээ
Biznetwork.net сайтын ерөнхий админ Catherine-н яриа:
Манай ажил админ хийдэг нэг даруухан хүүхэн байлаа л да. Хүн амьтантай бараг юм яриад байхгүй, урдах ажлаа хийгээд явдаг, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэг тиймэрхүү хүмүүс байдаг да. Гэтэл шинэ жил гээд сүртэй юм тэмдэглэдэг юм байна. Үдээс хойш бүгдэд нь чөлөө өгөөд л, манай ажлын хүүхнүүд гүйлдээд л, сандралдаад л. Хаана үсээ янзлуулна аа, гоо сайхан юу билээ нтр гээд... Мань яахав, энэ тэр гэж байгаад нэлээд хоцроод орлоо. Найр наадам яг ид дундаа орсон бололтой. Хүн амьтны дуу нь чангараад л, бүжиглэж бариад л... Тэгсэн бүжгийн талбайн дунд нэг баагий балай авчийна шүү. Майр дэлбэгэр хормойтой палаажтай байжийж л, транс аян дээр түгс түгс гээд чинь авч өгчийна аа. Ашгүй ая нтр дуусч хүмүүс ширээндээ суух болсон нөгөө сайхан гар манай ширээг чиглээд л ирж явна. Үс мүс нь дэлбэ шаацан, дэлбэ шаах нь ч юу юм. Нэг тийм арзайлгаад, ороогоод, дээр нь баахан саа маа цаццан ч байх шиг. Нүүр мүүрнийх нь будалт бол яаа хахахаха... Шааж ирснээ сайнуу гэхээр нь цочсондоо сууж байсан сандал дээрээсээ золтой л уначаагүй. Өө гэтэл манай нөгөө админыг үсчин, нүүр будагч нар нийлж байгаад ёстой матарлаа хаяцан байдаг байгаа. Нүүрэн дээр шаал өөр хүний нүүр зурчихсан ч байх шиг хахахаха... Нүднийх нь контр гэхэд бараг чих хүртлээ шаацан, уруулыг нь давуулж будаад, дарвайсан уруултай болгоод, нүүрэн дээр нь зураг мураг зуржээ. Хацрыг нь улайлгаад, хамарын нь 2 талаар цагаан өнгөөр сүүдэр татуулсан ч байх шиг. Ямар Халловийн партид орох гэж байгаа биш дэ, бүсгүйчүүдээ та нар шинэ жил, хонхны баяраараа битгий тэгж нүүрэн дээрээ нүүр зуруулж, шаазан баар царайлж бай л да. Зүв зүгээр байж байснаа юманд хатгуулсан юм шиг гүйж гарснаа үсээ арзайлгаал, дээрээ шовойлгож барьж нтр, тэгснээ нүүрэн дээрээ саа маа цацуулаад, хүн айлгаж алчих гээд байдгаа больвол таарна шүү.
Ш.Өлзийсайхан
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|